Skip to Content

ШАРГАЛЖУУТ РАШААН СУВИЛАЛ · БЭЛГИЙН БАГЦ

Ачийг нь амралтаар хариулъя

“Бүхнээ зориулсан ачийг нь бүрэн
хариулж барахгүй ч... одоо тэднийгээ хайрлаж,халамжлах бидний ээлж иржээ. Тэдэндээ барих хамгийн нандин бэлэг бол эрүүл мэндэд нь анхаарах, амар тайван амраах юм. 
 
Багц үзэх →Захиалах
Ачийг нь амралтаар хариулъя бэлгийн багц


Бэлгийн багцын дараах зүйлс багтсан

Байгалийн рашаанд эмчилгээ үйлчилгээ, шим тэжээлтэй хоол, тав тухтай өрөө — сувиллын цогц үйлчилгээ нэг багцад бүгд багтсан

1Багтсан
ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ
Байгалийн цогц эмчилгээ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд, далайн түвшнээс дээш 2150 метрийн өндөрт орших Шаргалжуут нь Монголын хамгийн том халуун рашаан ордуудын нэг юм. Энд өдөрт 7 сая литр рашаан байгалийн жамаараа 4 га талбайг хамран урсдаг. 

Хийгдэх гол эмчилгээнд:

  • ✓Гидрогалваник болон Ладога рашаан ванн эмчилгээ
  • ✓Рашаан уух болон утлага эмчилгээ
  • ✓Рашаан шүршүүр эмчилгээ 
  • ✓   Шавар эмчилгээ
  • ✓13 нэр төрлийн Физик эмчилгээ
  • ✓  Уламжлалт бариа, бумба засал 
2
Багтсан
ХООЛ ҮЙЛЧИЛГЭЭ
Өдрийн 4 удаагийн хоол

Хүний хоногийн шим тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах хоол эмчилгээ. Өдөрт 4 удаагийн давтамжтайгаар таны эрүүл мэнд, эмчилгээний үр дүнг дэмжих зорилготой өдөр тутмын хоол эмчилгээ.

  • ✓Өглөөний цай
  • ✓Өдрийн 1-2р хоол
  • ✓Их үдийн цай 
  • ✓  Оройн хоол 
  • ✓  Оройн хөнгөн шүүс
3Багтсан
ТАВ ТУХАЙ ӨРӨӨ, ОРЧИН
Эрүүл, тухтай өрөө

Үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн үзүүлэлт, нойрны чанарыг дэмжих зорилготой тав тухай өрөө тасалгаа. 

  • ✓Хүний биед хор нөлөөгүй тавилга эд хогшил
  • ✓Нойрны чанарыг дэмжих тав тухай матрасс, цагаан хэрэглэл
  • ✓Агаарын чанарыг хянах, агаар солилцоог зохицуулах ERV систем 
  •  

3Багтсан
НЭМЭЛТ
  • Ил захидал, эрхийн бичиг 

    Хайртай дотны хүндээ хэлэхийг хүссэн нандин үгээ бидэнд илгээснээр бид таны сэтгэлийг үгийг ил захиадал дээр буулган хүргүүлэх болно. 

  • ✓Сэтгэлийн үгтэй ил захидал
  • ✓Эрхийн бичиг 
  • ✓Хамт авахуулсан дурсгалын зураг
  •  
  •  

4
Багтсан
НЭМЭЛТ
  • Шаргалжуут рашаан шүршлэг, модон аяга 

    Цэвэр байгалийн рашаанаар хийсэн рашаан шүршлэг. 

  • ✓Шаргалжуут нэрийн рашаан шүршлэг 1 ширхэг 
  • ✓Цэвэр модон аяга 1 ширхэг 
  • ✓  Хүн бүрийн тоогоор бэлгийн багцад дагалдана. 
  
4
Багтсан
НЭМЭЛТ
  • Тээврийн үйлчилгээ 

    Шаргалжуут рашаан сувилалд ирэх болон буцах замыг тань илүү тав тухтай, амар хялбар болгох үүднээс бид тусгай автобусны үйлчилгээг санал болгож байна

  • ✓Ус, интернетийн үйлчигээтэй тул замын турш та хаана явж байгаа ямар байгаа бол гэж санаа зовох зүйлгүйгээр холбогдох боломжтой  
  • ✓Нэг талдаа эсвэл хоёр талдаа гэдгийг та сонгох боломжтой